Нүүр хуудас Мэдээ Нийтийн тээврийн 730 автобусыг ариутгажээ

Нийтийн тээврийн 730 автобусыг ариутгажээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

“Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээвэрт ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ ажлын хүрээнд нийт 730 автобус ариутган халдваргүйжүүлжээ. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний Офицеруудын ордон, ТЭЦ-3, Вокзал, Зайсан, Шар хад, Мишээл экспо, Дүнжингарав, Ард кинотеатр, Нисэхийн эцэс, Халдвартын эцэс зэрэг  10 зогсоолд тусгай зөвшөөрөл бүхий байгууллагатай хамтран уг ажлыг зохион байгуулсан юм. Үүнд автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллажээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү