Нүүр хуудас Мэдээ Гоё мэдээ: Монгол Улс анх удаа Ботаник хүрээлэнтэй болно

Гоё мэдээ: Монгол Улс анх удаа Ботаник хүрээлэнтэй болно

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Ботаник хүрээлэн гэдэг ойлголт нь одоогоос 3,000 орчим жилийн өмнө Египтэд үүссэн боловч шинжлэх ухааны зорилготой дэлхийн анхны ботаник хүрээлэн 16-р зуунд Итали улсын Пизагийн Их Сургуульд байгуулагдсанаар дэлхий нийтэд тархаж эхэлсэн байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд ботаник хүрээлэнгийн хөгжил, ач холбогдол ихэсч одоогоор жилд 500 сая хүн аливаа нэг ботаник хүрээлэнгээр зочилдог гэсэн тоо байдаг.

Ботаник хүрээлэнгийн гол зорилго нь ховордсон мод, бут, ургамал зэргийг ургуулж, төрөл зүйлийг хадгалан авч үлдэхэд оршдог. Монголын анхны Ботаник хүрээлэнг танд танилцуулахын өмнө Дэлхийн ТОП 5 Ботаник хүрээлэнг танилцуулъя.

                                                               Kirstenbosch National Botanic Garden
                                                                        Өмнөд Африк, Кэйп Таун

Өмнөд Африкт байрлах энэхүү Ботаник хүрээлэн нь дэлхийн шилдгүүдэд зүй ёсоор багтдаг. Нийт 5.3 квадрат километр газарт 7,000 гаруй нэр төрлийн ургамалтай энэхүү хүрээлэн нь 107 жилийн настай. Дугуйн зам, хайкинг хийх жим, модны орой дундуур алхах 130 метр урт гүүрэн зам, пикник хийх тусгайлсан бүс байхаас гадна бүхий л төрлийн үйлчилгээний төвүүд нэг дор төвлөрч байдгаараа онцлогтой.

                                                                         Singapore Botanical Gardens
                                                                                     Сингапур улс

160 жилийн түүхтэй энэхүү ботаник хүрээлэн нь ботаник хүрээлэнгүүд дундах Диснэйлэнд гэж хэлэгддэг. Чийглэг орчинд ургадаг дэлхийн бүх төрлийн ургамалтай энд танилцах боломжтой. Зөвхөн Цахирмаа цэцгийн хүрээлэнд нь гэхэд 1,000 орчим төрөл зүйл, 2,000 орчим дэд төрлүүд байдгаараа онцлогтой.

                                                                         Arctic Alpine Botanical Garden
                                                                                  Норвег улс, Тромзо

Жил бүрийн 5-р сард нээгдэж, 10-р сард хаагддаг Тромзо хотын Их Сургуулийн эзэмшилд байдаг энэхүү ботаник хүрээлэн нь онгон байгалаараа ургаж буй олон төрлийн ургамлыг нэг дор агуулж байдгаараа бусад хүрээлэнгүүдээс ялгаатай. Онгон байгальд ургаж байгаа хүйтэн бүсийн ургамалтай танилцахад хамгийн тохиромжтой үе нь 6-р сар юм.

                                                                                        Kew Gardens
                                                                                   Англи улс, Лондон

Хотын төвөөс ердөө 30 минутын зайд орших энэхүү ботаник хүрээлэн 1759 онд байгуулагдсан бөгөөд нийт 50,000 орчим нэр төрлийн ургамал байдаг. Төрөлжилтөөрөө гайхагддаг энэхүү хүрээлэнд Лондон хотын бужигнасан амьдралаас түр ч болтугай зугтах зорилгоор жуулчин гэхээс илүүтэй оршин суугчид нь ихээр зочилдог байна.

                                                                                          Ryoan-ji temple
                                                                                         Япон улс, Киото

Хулс мод болон бонсайгаар дүүрэн энэхүү хүрээлэн нь ургамлын төрөл зүйлээс гадна эртний хөшөө, баримал болон түүхэн газруудаараа онцлог. Хэрвээ та Киото хотоор аялахаар төлөвлөж байгаа бол амар тайвныг жинхэнэ утгаар нь мэдрэх боломжтой энэ газрыг заавал зорьж үзээрэй.

                                                                           Мишээл Ботаник хүрээлэн

                                                    Монгол улс, Улаанбаатар хот, Мишээл Экспо-н урд

Монголын анхны Ботаник хүрээлэн 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох бөгөөд уг хүрээлэн нь Монгол улсын ховордсон мод, бут, ургамал, төрөл зүйлийг дахин сэргээх зорилготой. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд байгаль орчин, танин мэдэхүйн хичээлийн практик дадлага хийхэд өндөр ач тустай төсөл юм.

Тус төслийг Нийслэлийн захирагчийн ажлын албаны захиалгаар Мишээл групп ХХК, түүний 100 гаруй харилцагч компаниуд хамтран Мишээл Экспо төвийн урд Туул голын эрэг дагуу 11 га талбай дээр нэг ч мод, бургас хөндөхгүйгээр байгалийн жимийг ашиглан тохижуулж байна. Уг ажлын Архетектор, Ландшафт төлөвлөлтийг Япон улсын Chiba Их Сургуулийн доктор Ogata Motomu хийж гүйцэтгэж байна.

Мишээл “Ботаник хүрээлэн” нь “Мишээл Сити” төслийн хүрээнд хийгдэж буй төсөл бөгөөд та Мишээл Сити төслийн талаар мэдээлэл авахыг хүсвэл 7505-7788 дугаар руу холбогдоно уу.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү