Эрдэнэт хотод 11-р сарын 26-аас хойш буюу сүүлийн 5 ХОНОГ нэмж халдвар бүртгэгдээгүй байна. “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэргээс “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжиж байгаа энэ өдрүүдэд хүн бүр хичээж, амны хаалтаа зүүж, зайгаа барьж, гараа тогтмол угааж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байхыг аймгийн онцгой комиссоос тогтмол анхааруулж байгаа.
Ойрын болон дам хавьтлууд бүрэн хяналтад авч тусгаарласан. Давтан шинжилгээ авах ажлыг шат дараатай ажлуудыг зохион байгуулж байгааг АОК онцоллоо.
Зэст, Согоот Уртбулаг, Яргуйт багаас түүврийн аргаар тус бүр 50 өрхийг сонгож шинжилгээнд хамруулах ажил эхлээд байна. Баянцагаан багийн Вокзалд оршин суудаг бүх хүнийг шинжилгээнд хамруулжээ.