Нүүр хуудас Мэдээ Сөүлд эмнэлгийн ор дүүрч, ачааны чингэлэгт ор засч эхэлжээ

Сөүлд эмнэлгийн ор дүүрч, ачааны чингэлэгт ор засч эхэлжээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Өмнөд Солонгост Covid-19-ийн шинэ тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд тасралтгүй нэмэгдэж, нийслэл Сөүл хотын эмнэлгүүд орны дутагдалд оржээ. Тус улсад сүүлийн нэг долоо хоногийн турш өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо 600-гаас буугаагүй юм.

Нөхцөл байдал ингэж хүндэрсэн тул Сөүл хотын захиргаа ачааны чингэлгүүдэд ор засч эхэлжээ. Хотын хэмжээнд нийт 150 байрлалд чингэлгүүдийг түр эмнэлгийн зориулалтаар байрлуулсан байна.

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн сайд Пак Нюн Хогийн мэдэгдсэнээр, хүнд өвчтэй хүмүүст ашиглах орны нөөц гурван хувь, бусад өвчтөнүүдийг хэвтүүлэх орны нөөц 17 хувь үлджээ. Өнөөдрийн байдлаар, тус улсад Covid-19-ийн нийт 40 мянган тохиолдол, 564 нас баралт бүртгэгдсэн байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү