Н.Тавинбэх: Бид эрсдэлийг тооцож байсан ч ийм их нэмэгдэнэ гэж тооцоолоогүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэд, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг тэглэх ЗГ-ын тогтоолтой холбогдох журмыг баталлаа. Ингэхдээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй адил төлбөрийг төр хариуцаж үлдэгдэл төлбөрийг иргэд төлөхөөр болсон юм.

ЗГ-аас тогтоол гаргахдаа суурь судалгаа хийж, эрсдлийг тооцсон эсэх талаар асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрсдлийг тооцсон боловч тооцсон эрсдлээс хэрэглээ хэт давсан болохыг хэллээ.

“Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэд, ААН-д дэмжлэг үзүүлэхээр цахилгаан, эрчим хүч, ус, дулаан, ус тогны мөнгийг төрөөс даахаар болсон. Үүнтэй холбоотой журам гарлаа. Цахилгаан эрчим хүч, уурын төлбөрийг тэглэхтэй холбоотой энэ хугацаанд өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулаантай тэнцэх төлбөрийг төр дааж, зөрүүг иргэд өөрсдөө төлөхөөр боллоо. Айл өрхүүдийн хувьд 678 мянган өрх энэ хөнгөлөлтөд хамаарна. Бид тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. 2-3 дахин нэмэгдсэн. Шинэ хэрэглэгчийн хувьд хэрэглээг тооцдог аргачлалын дагуу тооцох тул хүндрэл гарахгүй гэж тооцож байна.

Тэрбээр  Бид тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг ийм их нэмэгдэнэ гэж бодоогүй. 2-3 дахин нэмэгдсэн. Нэмэгдсэн хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглээ, тэр дундаа гэр хороололд байна. Харин орон сууц болон аж ахуйн нэгжийн хэрэглээний өсөлт 6-7 хувийн өсөлттэй байна. Хэрэглээ өсөж байгаа амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд гарч байна. Энэ байршилд 2 дахин нэмэгдсэн. Иргэд ашиглахгүй байгаа байшингаа хүртэл халааж, зохисгүй хэрэглээ бий болгож байна”

Сэтгэгдэл үлдээх