Коронавирусийн халдвар голомтлон тархаад байсан Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгуудад 10-17 хоног халдвар нэмж бүртгэгдээгүй байна.
Өчигдөр ХӨСҮТ-ийн 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораториудад нийт 10599 хүн шинжилгээ хийхэд таван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Эдгээр таван тохиолдол бүгд нийслэл хотод бүртгэгдсэн юм. Ингэснээр нийслэл хотод голомтлон тархсан халдварын тоо 145-д хүрлээ.
Харин бусад голомтуудын хувьд
- Сэлэнгэ-216 /халдвар бүргэгдээгүй 1 хоног/
- Дархан-Уул-45 /халдвар бүргэгдээгүй 13 хоног/
- Орхон-25 /халдвар бүргэгдээгүй 10 хоног/
- Дорноговь-32 /халдвар бүргэгдээгүй 2 хоног/
- Архангай-3 /халдвар бүргэгдээгүй 16 хоног/
- Говьсүмбэр-4 /халдвар бүргэгдээгүй 16 хоног болж байна/.
Сэтгэгдэл үлдээх