Дани улсын парламент өчигдөр (2020.12.17) хүчингийн гэмт хэрэгт хариуцлага тооцох шинэ хуулийн төслийг баталжээ. Уг хуулийн дагуу харилцан зөвшилцөлгүй үйлдсэн бэлгийн хавьтал бүрийг хүчингийн хэрэгт тооцохоор болсон байна.Ингэснээр Дани улс нь зөвшилцөөгүй бэлгийн хавьтлыг хүчингийн хэрэгт тооцсон Европын 12 дахь улс болжээ.
Өнөөг хүртэл хэрэгжиж байсан хуулиар сэжигтэн хүч хэрэглэснийг, эсвэл хохирогч эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байсныг шүүхийн өмнө батлан харуулах шаардлагатай байжээ. Шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж.
Швед улс 2018 онд үүнтэй ижил хуулийг баталсан ба тус улсад хүчингийн хэргээр шийтгүүлэх хүний тоо 75 хувиар нэмэгдсэн байна. Дани улсын хувьд жил бүр 11 мянга гаруй эмэгтэй хүчиндүүлдэг, эсвэл хүчиндэх зорилготой халдлагад өртдөг гэв.
Сэтгэгдэл үлдээх