Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусийн халдвар нэмж илрээгүй 21 хоног болов

Улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоодын халдварын өмнөх голомтуудаас 12-21 хоног халдвар илрээгүй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.

Тэрбээр “Өнөөдөр шинээр илэрсэн 13 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдлээ.

Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Түүнчлэн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй байна.

Өмнө нь халдвар бүртгэгдээд байсан аймгуудад 12-21 хоног халдвар бүртгэгдээгүй” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар:

  • Сэлэнгэ аймагт 6 хоног
  • Дархан-Уул аймагт 18 хоног
  • Орхон аймагт 15 хоног
  • Дорноговь аймагт 7 хоног
  • Говьсүмбэр аймагт 21 хоног
  • Архангай аймагт 21 хоног
  • Эмнэлгийн ажилчдаас 9 хоног халдвар нэмж илрээгүй байна.

Сэтгэгдэл үлдээх