ЧД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг алба хаагчаас халдвар илэрсэн байна. Түүний гэр бүлийн хүн нь халдвар авсан учраас 21-ний өдрөөс тухайн алба хаагчийг тусгаарлаж, шинжилгээнд хамруулаад байжээ. Эхний шинжилгээгээр сөрөг гарч байсныг хэллээ.
Харин өчигдөр хийсэн давтан шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан байна. Тиймээс ойрын хавьтал болох 14 цагдаагийн алба хаагчийг тусгаарлаж, нийт 250 алба хаагчийг шинжилгээнд хамруулж байна.
Сэтгэгдэл үлдээх