“Тэнүүн-Огоо” компанийн жолоочоос ХАЛДВАР илэрчээ

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр арванхоёрдугаар сарын 28-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад  шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирусний халдвар илэрчээ.

Нийтийн тээврийн “Тэнүүн-Огоо” компанийн жолооч нараас коронавирусний халдвар илэрсэн талаар өнөөдөр мөн ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн жолооч гэр бүлээсээ халдвар авсан ба гэр бүлийн хүн нь

Жолоочийн нэг болон хоёрдугаар хавьтлын 10 гаруй хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч байгаа аж.

ХӨСҮТ-өөс энэ талаар “Халдвар авсан жолооч ажилдаа хамгийн сүүлд энэ сарын 24-нд ажилдаа очсон. Гэр бүлийн хүн нь коронавирусний халдвар авсан байсан. Чингэлтэй-Зунжин чиглэлд үйлчилдэг жолооч байсан. Тиймээс арванхоёрдугаар сарын 20-24-нд тухайн чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн хүмүүс шинжилгээ өгөх хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх