Нүүр хуудас Мэдээ ОХУ түүхэндээ анх удаа эмэгтэй машинисттай болжээ

ОХУ түүхэндээ анх удаа эмэгтэй машинисттай болжээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

ОХУ-ын Засгийн газар эмэгтэйчүүдийн амь насанд аюул учруулж болзошгүй ажлын байрны жагсаалтаас галт тэрэгний машинист гэсэн мэргэжлийг хасчээ. Ингэснээр тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй галт тэрэгний машинистыг ажилд авсан байна.

Зөвлөлтийн үед галт тэрэгний машинист мэргэжил амь насанд халтай тул эмэгтэйчүүд хийж болохгүй ажлын жагсаалтад оруулсан байжээ. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийг олон төрлийн ажлын байрнаас тусгаарласан нь өнгөрсөн есдүгээр сард улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж үйлдвэрчний эвлэлүүд ихээхэн шүүмжилсэн юм. Тиймээс зөвхөн эрчүүдэд зориулсан 456 ажлын байрыг 100 болгож багасгажээ.  

Метро, цахилгаан галт тэрэг нь газар доогуур олон цагийн турш явдаг тул эрсдэлтэй ажлын байранд тооцогддог. Эмэгтэйчүүд энд ихэвчлэн цэвэрлэгч, кассын ажилтан, хянагч хийдэж байжээ.

Гэлт тэрэгний машинистаас гадна уул уурхай, автобусны жолооч, сэлүүрчин, шүхэрчин, авто механикч зэрэг мэргэжлүүдийг өмнө нь эмэгтэй хүн хийх хориотой байсан бол эмэгтэйчүүдэд нээлттэй болгоод байна.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү