Нүүр хуудас Мэдээ П.Гервин анх удаа дэлхийн аварга боллоо

П.Гервин анх удаа дэлхийн аварга боллоо

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Мэргэжлийн Дартс Корпорацаас /PDC/ зохион байгуулдаг 28 дахь удаагийн дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн он дамжин явагдаж дүнгээ гаргалаа. 

Өнгөрөгч оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 3-ны хооронд Англи улсын Лондон хотноо зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч 32 тамирчин, PDC Pro Tour тэмцээнүүдэд амжилт гаргаж өндөр чансаанд эрэмбэлэгдсэн 32 тамирчин, олон улсаас сонгогдсон 32 тамирчид бүхий нийт 96 тамирчин дэлхийн аваргын төлөө өрсөлдлөө. 

Олны таамгаар дэлхийн чансааг тэргүүлэгч бөгөөд гурван удаагийн дэлхийн аварга Майкл Ван Гервен, өмнөх дэлхийн аварга Петр Врайт нарын хэн нэгэн нь түрүүлнэ хэмээн таамаглаж байсан ч Петр Врайт аварга гуравдугаар тойрогт Майкл Ван Гервен нар шөвгийн 8-д хожигдон тэмцээнээс хасагдсан юм. Харин дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж байсан "Мөсөн хүн" хочит Вейлсийн Гервен Прайс анх удаа дэлхийн аварга болохын сацуу энэ мөчөөс эхлэн дэлхийн чансааг тэргүүлэх боллоо. 

П.Гервен 2020 онд Дэлхийн гран при, World Series Finals тэмцээнүүдэд түрүүлэн дэлхийн аварга болох чансаатай тамирчин болохоо харуулаад байсан юм. Шигшээ тоглолтод П.Гервен дэлхийн хошой аварга Гары Андерсоныг 7:3 харьцаагаар буулган авсан юм. 

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү