Нүүр хуудас Мэдээ 12,638 очир эрдэнэтэй бөгж Гиннесийн дээд амжилт тогтоожээ

12,638 очир эрдэнэтэй бөгж Гиннесийн дээд амжилт тогтоожээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Нэг бөгжин дээр хэдэн ширхэг очир эрдэнэ багтах бол? Тэгвэл Энэтхэгийн Меерут хотод байрлах "Renani Jewels" компанийн үүсгэн байгуулагч Харшит Бансал нийт 12,638 очир эрдэнэтэй бөгж урлан, Гиннесийн номын шинэ дээд амжилт тогтоосон байна.

Түүний энэхүү гайхалтай хийц загвартай бөгж 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд албан ёсоор шинэ дээд амжилт тогтоожээ. Гиннесийн номд бичигдсэн өмнөх дээд амжилтыг мөн Энэтхэг улсын "Hallmark Jewellers" үнэт эдлэлийн компанийн 7,801 ширхэг очир эрдэнэтэй бөгж эзэмшиж байсан аж.

Шинэ дээд амжилтын эзэн болох "Мариголд" буюу "Хөгжил дэвшлийн бөгж" нэртэй тус бөгж нь 38.08 каратын олон мянган байгалийн очир эрдэнээр чимэглэгдсэн бөгөөд цэцгэн загварт дугуй хэлбэртэй байна. Бөгжний жин нь 165 граммаас бага зэрэг давсан гэнэ.

Харшит Бансал анх 2018 онд үнэт эдлэлийн дизайнаар суралцаж байхдаа энэхүү очир эрдэнийн дээд амжилтыг эвдэх хүсэл эрмэлзэлтэй болсон гэж Гиннесийн номын төлөөлөгч нарт хэлжээ. Ингээд хоёр жилийн дараа буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр түүний компани уг бөгжийг урлаж дууссан байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү