Их аварга Хакухо М.Даваажаргал коронавирусийн халдвар авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал коронавирусийн халдвар авсан талаар Японы хэвлэлүүд шуугиж эхэллээ. 

Сумо бөхийн холбооноос мэдээлснээр их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр өглөө (нэгдүгээр сарын 5) коронавирусийн PCR шинжилгээ өгсөн бөгөөд түүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Шинжилгээ өгөх болсон шалтгаан нь түүний үнэрлэх мэдрэхүй асуудалтай болсон байна. 

Их аваргын шинжилгээний хариу эерэг гарсан тул түүний дэвжээний бөхчүүдээс PCR шинжилгээ авахаар болсноос гадна коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул хэдхэн хоногийн дараа эхлэх шинэ оны анхны башёд их аварга дахин барилдахааргүй болж байна. 

Сэтгэгдэл үлдээх