Нүүр хуудас Мэдээ Япончууд Токиогийн олимпыг дахин хойшлуулахыг хүсч байна

Япончууд Токиогийн олимпыг дахин хойшлуулахыг хүсч байна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

"Kyodo news" агентлагийн хийсэн судалгааны үр дүнгээс харахад япончуудын 80 орчим хувь нь орон даяар ихэсч байгаа цар тахлын халдвараас шалтгаалан энэ жил болох Токиогийн олимпыг хойшлуулах, эсвэл бүр цуцлахыг хүсч байгаа аж.

Тухайлбал, судалгаанд оролцсон хүмүүсийн 35.3 хувь нь Токиогийн олимпыг нэг мөр цуцлах ёстой хэмээн үзсэн бол 44.8 хувь нь дахин хойшлуулах хэрэгтэй хэмээх байр суурь илэрхийлжээ. Дэлхийн хамгийн том спортын наадам болох олимп өнгөрсөн жил Токио хотод болох ёстой байсан ч цар тахлын улмаас энэ жилийн зун долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдахаар хойшлогдсон билээ.

Ерөнхий сайд Ёшихиде Сүга Токио хот орчимд онц байдлын дэглэмийг өргөжүүлэн чангаруулсан бөгөөд бусад нутгуудад ч гэсэн халдварын тоо буурахгүй байгаа тул хязгаарлалтуудыг нэмж магадгүй байгаа юм.

Японы иргэд Сүгаг өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайд болсноосоо хойш цар тахлын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй хэмээн үзэж, дэмжих нь багассаар байгаа билээ. Өөр нэг судалгааны үр дүнгээс үзэхэд иргэдийн 79 хувь нь Сүгагийн онц байдал зарлах шийдвэр дэндүү хожимдож гарсан, 68 хувь нь Сүга цар тахалтай тэмцэж огт чадахгүй хэмээн үзжээ.

ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЗАЙ БАРЬ !
Дараагийн нийтлэл АГААРАА ЦЭВЭРЛЭ !

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү