БНХАУ-ын алтны уурхайн гүнд 14 хоног дарагдсан уурхайчныг аварлаа

БНХАУ-ын Шандон мужийн Хушан алтны уурхайн 600 метрийн гүнд 20 гаруй уурхайчин хоёр долоо хоногийн турш дарагдаад байгаа юм. Аврагчид 10 гаруй уурхайчныг эсэн мэнд болохыг мэдсэн тул хүнс, эм бэлдмэлийн тусламж илгээсэн.

Уурхайн дунд хэсэгт дарагдсан уурхайчдыг аврахаар аврагчид цаг алдалгүй ажилласаар байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэг уурхайчныг эсэн мэнд гаргаж ирсэн байна. Хушан алтны уурхайд дэлбэрэлт болж орох гарах гарц хаагдсаны дараа 11 хүнийг аварсан ч бусад нь гарч чадалгүй үлдсэн юм. Дэлбэрэлтийн шалтгаан одоог хүртэл тогтоогдоогүй байна. 

Энэ амралтын өдрүүдэд аварсан уурхайчны биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд гэнэт гэрэлд гарч ирсэн тул нүдийг нь хамгаалж боожээ. Уурхайчныг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн гэж Хятадын CCTV мэдээлсэн байна. Үлдсэн уурхайчдыг аврахын тулд нүх цооног ухахад дахин хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх