Сар шинийн уламжлалт барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбооноос 2021 оны 02-р сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо.
Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.
Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ-ноос 2021 оны 02-р сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөх аж.
Сэтгэгдэл үлдээх