Хөвсгөл аймгийн Ханх суманд энэ сарын 3-нд долоон удаа газар хөдөлжээ. Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор 09.52-15.50 цаг хүртэл зургаан удаа 3.5-4-7 хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
"Адуут" гэдэг газар энэ сарын 3-нд 09:52 цагт 3.5 магнитуд, 12:20 цагт 4.7 магнитуд, 13:54 цагт 4.1 магнитуд, 14:14 цагт 3.6 магнитуд, 15:14 цагт 4.7 магнитуд 15:50 цагт 3.7 магнитудын хүчтэй хөдлөлт бүртгэгдсэн байна.
Түүнчлэн Ханх сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 325 км, сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, энэ сарын 4-ний 02:06 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус сумын төв болон “Хороо” багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэсэн мэдээллийг өгсөн байна.
Сэтгэгдэл үлдээх