Де’Аарон Фокс: Бүх оддын тоглолт зохион байгуулах нь тэнэг хэрэг

NBA буюу Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо өчигдөр/2021.02.04/ NBPA буюу NBA-ийн тоглогчдын холбоотой харилцан тохиролцсоны үндсэн дээр 2021 оны "Бүх оддын тоглолт"-ыг ирэх гуравдугаар сарын 7-ний өдөр Атланта хотод зохион байгуулахаар болжээ. Тэгвэл энэхүү шийдвэр нь Сакраменто Кингс багийн залуу од тоглогч Де’Аарон Фокст таалагдсангүй.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд "Бүх оддын тоглолт" зохион байгуулах нь тэнэг хэрэг. Бид улирлын тоглолт бүрт амны хаалт зүүж, боломжтой бүхнийг хийж байхад "Бүх оддын тоглолт"-ыг буцааж авчрах ямар шаардлагатай юм бэ? Тодорхой л доо, одоо мөнгө л дэлхийг хөдөлгөж байна. Тэгэхээр ойлгож байгаа биз дээ. Бүх оддын тоглолтонд сонгогдох эсэх надад хамаагүй” хэмээжээ.

Өдгөө 23 настай тэрбээр "Бүх оддын тоглолт"-д сонгогдвол оролцоно гэдгээ мөн илэрхийлсэн байна. Де’Аарон Фокс “Үүнийг хэлснийхээ төлөө торгуулна гэдгээ мэдэж байна. Хэрэв "Бүх оддын тоглолт"-д сонгогдоод гэмтэлгүй ч тоглохгүй гэж шийдвэл их том торгууль хүлээнэ. Тэгэхээр би сонгогдвол оролцоно. Гэхдээ ийм зүйл хэлснийхээ төлөө торгуулахгүй гэж найдаж байна” гэв.

"Бүх оддын тоглолт"-ын санал хураалтын эхний долоо хоногийн дүн мэдээ өчигдөр ил болсон. Одоогоор Брүүклин Нетс багийн тоглогч Кевин Дюрант 2.3 сая гаруй санал авснаараа бүх тоглогчдыг тэргүүлж байгаа бол түүний араас Леброн Жэймс, Стефен Көрри нар удаалж байна. Мөн хэд хэдэн сонирхолтой тоглогчид тооцоолсноос өндөр санал авчээ. Жишээлбэл, энэ улирлыг бэртлийн улмаас өнжих болсон Клэй Томпсон 99 мянга гаруй санал, Детройт Пистонсын сэлгээний тоглогч болсон Деррик Рөүз 183 мянга гаруй санал, бүх одод статусаа алдсан Кармело Энтони 179 мянга гаруй санал тус тус авсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rylnas

buy atorvastatin 20mg pill <a href="https://lipiws.top/">order lipitor</a> brand atorvastatin 10mg