Бадам, Чагдар хэмээх буриад жаалуудын хөгжилтэй адал явдлын тухай хүүхэлдэйн киног бүтээсэн аав, охин хоёр шагнал хүртлээ.
Буриадын " Үлэгэр "хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Эрдэни Жалцановыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд шагнал "Найрамдал " медалиар шагнасан байна. Улаан Үд дэх Монголын Ерөнхий консулын газраас тэдэнд хүндэтгэл үзүүлэн найман настай Янжим охинд гарын бэлэг гардуулжээ.
Цахим сүлжээнд цацагдсан даруйдаа олон мянган хандалт, шейр авсан энэхүү богино хэмжээний хүүхэлдэйг Буриадын найруулагч эхнэр, охины хамтаар бүтээсэн билээ.
Чагдар, Бадам хоёрын адал явдлыг буриадуудаас илүү монголчууд ихээр үзэж, сонирхсон нь уран бүтээлчдэд урам өгсөн тухайгаа найруулагч Эрдэни Жалцанов ярьж байв. Тэрбээр “Би Чагдар, Бадам хоёрын дүрийг өөрөө зохиосон. Өөрөөр хэлбэл, бага насаа дурсаж зурсан гэж хэлж болно. Энэ богино хэмжээний киногоо анх бага охиндоо зориулж бүтээсэн. Хүүхэлдэйн киногоо ингэж олон хүнд хүрнэ гэж бодоогүй” гэв. Сар шинийн баяраар Чагдар, Бадам хоёрын цоо шинэ анги өчигдөрхөн /2021.02.12/ үзэгчдийн хүртээл болоод буй.
Сэтгэгдэл үлдээх