Ерөнхийлөгч Х.Баттулга 58 нас хүрлээ

Монгол Улсын тавдахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр 58 нас хүрлээ. Ерөнхийлөгч 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин бөгөөд 2017 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 

Боржигон овогтой Халтмаагийн БАТТУЛГА

  • 1963 оны 3-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн
  • 1970-1978 Улаанбаатар хотын 34 дүгээр сургуульд суралцсан
  • 1978-1982 Дүрслэх урлагийн дунд сургуульд зураач мэргэжлээр суралцаж төгссөн
  • 1982-1986 Монголын урчуудын эвлэлд зураач
  • 1983-1989 Улсын шигшээ багийн тамирчин
  • 1992-1997 Женко ХХК-ийн Ерөнхий захирал
  • 1997-1998 Баянгол зочид буудал ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2000-2004 Мах импекс ХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2004-2008 УИХ-ын гишүүн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга
  • 2008-2012 УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд
  • 2012-2016 УИХ-ын гишүүн
  • 2012-2014 Засгийн газрын гишүүн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд

СОНГУУЛЬТ АЖИЛ

  • 2006-2017.07.10 Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
  • 2006-2017.07.10 Монголын Ардчилсан Холбооны дарга
  • 2016-2017.07.10 Олон улсын Монгол судлалын холбооны дэд ерөнхийлөгч
  • ●  1978 - 1990 онд самбо бөхийн шигшээ багийн гишүүн байхдаа улсад 5 удаа аваргалсан.( 52 - 57 кг )

    ●  Киев-1983 Самбо бөхийн ДАШТ-ий 52 кг-ийн шигшээ барилдаанд ОХУ~ын тамирчин Геннадий Белоглазовыг ялж , Монголын 12 дахь дэлхийн аварга цол хүртсэн.

    ● Мөн По-1986 (Франц) ДАШТ-аас мөнгө , Монреаль-1988 хүрэл , Москва-1990 хүрэл медалиар энгэрээ мялаасан.

    ●  Улаанбаатар~1989 Дэлхийн цомд III байр эзэлсэн.

    ●1984 онд жүдо бөхийн УАШТ -ээс хүрэл медаль авч, 22 жилийн дараа Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон өдгөөг хүртэл ажиллаж буй.

    ●Монголын самбо бөхийн холбооны дэд , Азийн самбо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан.( 1995-1999 )

    ●Олон улсын жүдо бөхийн холбоо( IJF ) - ны хөгжлийн салбар хорооны тэргүүний албыг хашиж , Лондон-2012 , Рио-2016 олимпийн наадамд уригдсан.

    ● Бээжин-2008 олимпийн төлөөлөгчдийн жүдогийн багийн ахлагчаар оролцсон.

    ●Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдож байсан.( 2008 - 2012 )

    ●Аав нь үндэсний бөхийн улсын засуулч агсан Халтмаа, дүү нь чөлөөтийн ОУХМ, Сиэттл-1990 Сайн санааны наадмын аварга Х.Баттуул, хүргэн нь улсын начин Моломжамц.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ststww

atorvastatin cost <a href="https://lipiws.top/">buy generic lipitor 80mg</a> buy lipitor 10mg for sale