ДЭМБ: “AstraZeneca” бол төгс вакцин

Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран боловсруулсан Сovid-19-ийн эсрэг вакцин нь цусны бүлэгнэл үүсгэж, хүний амь насанд эрсдэл үүсгэдэг байж болзошгүй гэсэн шалтгаанаар Европын хэд хэдэн улс уг вакциныг ашиглахаа түр зогсоогоод байгаа билээ. Тухайлбал, Дани, Норвеги, Исланд, Болгар, Тайланд, Итали, Австри, Литв, Латви зэрэг улсууд энэхүү вакциныг тодорхойгүй хугацаагаар хориглоод байна.

Европын эмийн агентлагаас “AstraZeneca”-ийн вакциныг шалгаж эхэлсэн ч зарим хүмүүст цусны бүлэгнэл үүссэн нь вакцинтай холбоотой гэх баримт одоогоор байхгүй байгааг мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр /2021.03.12/ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөн цусны бүлэгнэл болон вакцин хоорондоо холбоотойг баталсан баримт олдоогүйг мэдэгдээд “AstraZeneca”-ийн вакциныг төгс вакцин хэмээн тодорхойлжээ. Тиймээс дэлхийн улс орнууд энэхүү вакциныг дархлаажуулалтдаа үргэлжлүүлэн ашиглаж болно хэмээн зөвлөжээ. Европ даяар нийт таван сая гаруй хүн “AstraZeneca” вакциныг тариулаад байгаа ба үүнээс цусны бүлэгнэлийн (thromboembolic events) 30 орчим тохиолдол л бүртгэгдсэнийг ДЭМБ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Vadsel

lipitor without prescription <a href="https://lipiws.top/">buy generic lipitor 10mg</a> lipitor 40mg without prescription