Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт /2021-03-19/ ажилласан.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хөл хорио тогтоосон өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хорооны 17550 иргэнийг шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн болохыг холбогдох албаныхан танилцуулсан.
Тус хорооноос ковид-19 халдварын 28 батлагдсан тохиолдлыг илрүүлж, ойрын хавьтлын 70 гаруй хүнийг тогтоон, иргэдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн ажээ. Одоогоор 500 орчим хүний шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд өнөөдөртөө багтаан гаргах юм байна.
Шадар сайд, иргэдээс PCR шинжилгээг авч дууссан бол ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай хэрэгжүүлээд хөл хорионы дэглэмээ маргааш буюу гуравдугаар сарын 20-ны 06:00 цагт цуцлах чиглэлийг өгсөний дагуу өнөөдөр өглөөнөөс тус хорооны хөл хорио цуцлагдлаа.
Сэтгэгдэл үлдээх