Энэ сард болон ирэх сард нийлүүлэгдэх вакцины тоо хэмжээ

Монгол Улсын хувьд хоёрдугаар сарын 22-нд Энэтхэг улсын "АстраЗенека" вакцины 150 мянган тун, "Синофарм" вакцины 300 мянган тунг хүлээж авснаар дархлаажуулалтыг эхлүүлсэн. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 171.535 хүнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулжээ. Өдөрт дунджаар 15.000 хүн вакцинд хамрагдаж байгаа аж.

Манай улс ирэх сарын сүүл гэхэд нийт 1.6 сая тун вакциныг таван өөр үйлдвэрлэгчээс хүлээн авах юм байна. Шинэ вакцинууд хүлээн авснаар нийслэлийн 1.5 сая иргэнд хангалттай тун бүхий вакцинтай болох юм. Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэдийг 30 минут хүлээлгэн, хариу урвал гарах, эсэхийг нь ажиглаж байна. Харин ирэх сард ажиглах хугацаа 30 минутаас буурах тул нэг өдөрт дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо 2-3 дахин өснө. Ингэснээр өдөрт 80 мянга хүртэл иргэдээ дархлаажуулахаар төлөвлөжээ. Тавдугаар сарын 1-нээс орон нутагт дархлаажуулалт эхэлнэ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ: 

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсад гарч байгаа үр дүн бүхий судалгааг явуулаад “56 хоног буюу нийтдээ найман долоо хоногийн дараа, эсвэл 12 долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэвэл эхний хийлгэсэн тунгийн дархлаа тогтоох чадвар маш өндөр болж байна. 60 хувь биш, 80 хувь хүртэл дархлаа тогтож байна” гэсэн. БНСУ "АстраЗенека" вакцины хоёр дахь тунг гурван сарын дараа хийж байна. Эрүүл мэндийн яам 56 хоног буюу найман долоо хоногийн дараа "АстраЗенека" вакцины хоёр дахь тунг хийх шийдвэр гаргасан. Тиймээс олон нийтэд зарлаж, вакцинд хамрагдсан иргэдтэй дахиж холбогдон, хоёр дахь тунг хийлгэх хугацааг сунгасан талаар хэлсэн. Дөрөвдүгээр сарын 10-наас давтан тунгийн вакцинд иргэд хамрагдаж эхэлнэ. "Спутник", "Синофарм" вакцины хоёр дахь тун 28 хоногоо барих бол зөвхөн "АстраЗенека" вакцины хувьд хоёр сарын хугацаа барина. Дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс "АстраЗенека" вакцины давтан тунг хийж эхэлнэ. Тавдугаар сарын 12-ноос тавдугаар сарын 22-ны өдөр гэхэд Улаанбаатар хотын нэг сая хүнд вакцины эхний тунг бүрэн хийнэ гэж тооцоолсон. Зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 2 гэхэд нэг сая хүнд вакцины хоёр дахь тунг бүрэн хийж дуусна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Kynhkh

order atorvastatin 10mg sale <a href="https://lipiws.top/">buy atorvastatin cheap</a> purchase atorvastatin online cheap