"Иргэд ганц өдөр ч болов гэдэс цатгалан хонох нь гээд баярласан"

Covid-19 цар тахал Монголын нийгмийн дархлааг шалгах шалгуур болжээ.  Тэр тусмаа хөл хориотой энэ өдрүүдэд хүмүүс хэн болохоо, хүн чанараа харуулж байна.   Нэг хэсгийнх нь увайгүй зан тодорч, нөгөө хэсэг нь хүний ёсыг дээдэлж, цар тахал нэг үгээр хэлбэл, хүн хоорондын харилцааны  нэг шалгуур болсон гэхэд хилсдэхгүй. Цар тахал, хатуу хөл хорионы улмаас иргэд бэлэн мөнгөгүй болж гэр хорооллын  хүнсний жижиг дэлгүүрүүдийн өрийн дэвтэр зузаарсаар байгаа.

Тэгвэл тавдугаар сарын 1-2-ны   өдрүүдэд иргэн Ц.Маргад-Эрдэнэ алслагдмал дүүргийн  айл, өрхүүдэд халуун  боорцог хийн тараажээ.

Түүнийг хүмүүс “Гоонь эрчүүдийн хуушуур” хоолны газрын үүсгэн байгуулагч гэдгээр нь  сайн мэднэ. 2020 оны зургадугаар сард хоёр үеэл ахтайгаа  нээж байсан түүний хоолны газар өдгөө үндсэн салбараас гадна хоёр салбартай  нийт 11-12 ажилтантай болжээ. Хэрэв сайхан цаг ирвэл ахиад нэмж хоёр салбартай болох зорилготой. Тэрбээр хүнд хэцүү энэ цаг үеийг хамтын хүчээр буюу эв нэгдэл, хүнлэг сэтгэлээр даван туулна гэдгийг онцлоод ийн ярив.

“Би  өөрөө баяндаа биш ядуу амьдралыг туулсан учраас хүмүүст туслахыг хүссэн. Эхний ээлжид буюу тавдугаар сарын 1-нд ээжтэйгээ нийлж гэр хорооллын алслагдмал дүүргийн  айл, өрхүүдэд боорог хайрж, шахмал түлш, 10.000 мянган төгрөгийн хамт тараасан. 

Иргэд ганц өдөр ч болов даарч хөрөхгүй, гэдэс цатгалан хонох нь гээд баярлаж байсан. Тэдний баярлаж, талархсан царайг харах ээж бид хоёрт ч сайхан байсан. 

Бүхэл өдөржингөө гэр хорооллоор боорцгоо тарааж явсны эцэст дүгнэхэд  иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байгаа нь илхэн байсан. Тиймээс дээрх үйл ажиллагааг аян болгож өргөжүүлэхийн тулд  “Гоонь эрчүүдийн баавартай хуушуур” групп дээрээ нэг хүн 1000 төгрөг гэх санаачлагыг дэвшүүлсэн. Ингэхэд миний санаачлалыг маш олон залуус дэмжиж нэг өдрийн дотор 500 мянган төгрөг цугларсан. Үүнд би маш их баярласан. Манай групп 15.800 гишүүнтэй. 

Ерөнхийдөө бид зөвхөн төр засгийг буруутгах бус өөрсдийнхөө боломжоор л амьдрал нь хүнд байгаа хүмүүст туслахыг хүссэн.

Ингээд тавдугаар сарын 2-нд цугласан 500 мянган төгрөгөөр гурил худалдаж аваад 500 килограмм боорцог хайрсан. Ойролцоогоор 30.000 ширхэг боорцог хайрахад манай хамаатан садны залуус мөн ирж туслалцсан. Шархад, Цагаандаваа хавиар  буюу уул хэсэгт ядарсан айлууд их байдаг учраас  2-3 килограммаар нь уутлаад хоёр машиндаа боорцгоо хийгээд хөдөлсөн.  Эрчүүд хүргэлтээр боорцгоо тараах хооронд эмэгтэйчүүд дараагийн ээлжийн тараах боорцгийг хайрсан. Бид ашиг харахаас илүү үйлчүүлэгч нартаа амттай , чанартай хоол идүүлчих юмсан  гэсэн сэтгэлээр хоолоо хийдэг. Тиймээс манай “Гоонь эрчүүдийн хуушуур” хоолны газар транс  тос бус цэвэр эрдэнэшишийн ургамлын тосоор буюу  эрүүл тосоор  хуушуур, боорцгоо хайрдаг. Хүн ажил хийх аргаа олчих л юм бол өөрийн гэсэн жижиг бизнес эрхлээд хөдөлмөрлөж болдог” гэлээ.

ХҮМҮҮСЭЭС ИРҮҮЛЭХ УРМЫН САЙХАН ҮГС ТҮҮНИЙГ ЦЭНЭГЛЭХ ХҮЧ БОЛДОГ

Ц.Маргад-Эрдэнэ өнөөдөр /2021.05.03/ дөрвөн найзтайгаа нийлж хөл хорионд үүрэг гүйцэтгэж буй 100 гаруй цагдаа нарыг бууз, салат өгөхөөр   бэлтгэлээ аль хэдийн хангажээ. Улмаар тавдугаар сарын 4-нд автобусын жолооч, тавдугаар сарын 5-нд нийслэлийн түргэн тусламжийн төв болох 103-ын эмч, ажилтнуудыг хоолоор дайлах аж.

Тэрбээр  “Хөл хорионы үед эмч, цагдаа, онцгойгийнхон иргэдийнхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө унтах нойроо хугаслан, идэх хоолоо хагаслан, үр хүүхэд, аав, ээж, хань ижилтэйгээ хамт байх эрхээсээ татгалзан ажиллаж байна. Мэдээж тэд сонгосон мэргэжил, тангараг өргөсөн ажлаа хийж байгаа. Гэхдээ энэ нь тэдэнд талархлаа илэрхийлэхгүй байж болно гэсэн үг биш. Миний хувьд наймдугаар ангийн боловсролтой, дээд сургуульд суралцаагүй эр хүн. Гэхдээ би өнөөдөр амьдарч байгаа энэ амьдралдаа сэтгэл хангалуун байгаа нь хамгийн чухал. Ер нь хүн сайхан сэтгэлтэй байхад бүтэхгүй зүйл гэж үгүй” гэдгийг онцлов. Ц.Маргад-Эрдэнийн хувьд хамгийн гоё мэдрэмж нь  урмын үг сонсох. Тиймдээ ч хүмүүсээс ирүүлдэг урмын сайхан үгс түүнийг цэнэглэх хүч болдог гэдгийг  ярьж байв. 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Hwxjee

order lipitor 10mg online <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg pills</a> buy generic lipitor 80mg

Зочин
Abrtvon

<a href="https://t.me/filmfilmfilmes/21">Рассказ Служанки</a>

Зочин
Abertvon

коли почалась друга світова війна <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні 2022</a> коли закінчиться війна в україні 2022