ЭМЯ-наас коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдалд мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1128 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 41524 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1042 нь Улаанбаатар хотод, 82 нь орон нутагт, 4 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1308 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25641 болж байна. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 130 болж байна. Тухайлбал,
- Дөрөвдүгээр сарын 21-нд 65 настай эрэгтэй онош батлагдсан
- Тавдугаар сарын 03-нд 85 настай эмэгтэй онош батлагдсан
- Тавдугаар сарын 04-нд 67 настай эмэгтэй онош батлагдсан
- Дөрөвдүгээр сарын 25-нд 61 настай эмэгтэй онош батлагдсан.
-
Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25641 боллоо. Халдварын улмаас 4,961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн - 2,820
- Хүндэвтэр - 1,538
- Хүнд - 480
- Маш хүнд - 123 хүн байна.
-
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7968 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
-
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.05-НЫ 11 ЦАГ/
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.05-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, May 4, 2021
Сэтгэгдэл үлдээх