ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 25-нд эхэлсэн. Хоёр сар гаруй үргэлжилсэн уг бүртгэл өнөөдөр (2021.05.05) 18.00 цагт дуусах тул энэ онд ерөнхий боловролын сургууль төгсөгчид болон өмнөх оны төгсөгчид амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.

Бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр баталгаажих аж. Түүнчлэн үлдэж буй хугацаанд шалгалт өгөх хичээлээ нэмж бүртгүүлэх боломжтой ч солих, цуцлах боломжгүй юм.

 Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд: 

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг (ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх)
  • Өнгөт цээж зураг файлаар (цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна)
  • Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг (энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна)
  • И-мэйл хаяг (шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ)

Сэтгэгдэл үлдээх