Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэний цогцсыг олжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг дөрөвдүгээр сарын 21-нд гарсан. Тус аймгийн харъяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон. Энэ үеэр 3, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолдсон юм.

Осолдсон газраас 3-20 километр зайтай газраас дөрөвдүгээр сарын 23-нд  50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярай, найман настай хүүхдийн  цогцсыг тус, тус олсон.

Эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 2-ыг  хүртэл зохион байгуулахад дөрвөн хүний цогцсыг олж, гурван  хүний цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан юм. Улмаар иргэний өгсөн дуудлагын дагуу  зургадугаар сарын 3-ны өдрийн 21:40 цагт  “Сэлэнгэ мөрөн”-ний эрэг дээр буюу осолдсон газраас 43 км-ын зайтай газраас  32 настай, эмэгтэй У-гийн цогцсыг олж Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qcuyoq

buy lipitor 40mg pill <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg pills</a> lipitor 40mg pill

Зочин
wearbergy

vente cialis 5 mg Tkfdtl https://newfasttadalafil.com/ - Cialis Igugsc Essentially when an individual has a release of cortisol theyre going to need some energy to fight or flee whatever might be ahead of them. <a href=https://newfasttadalafil.com/>where to buy cialis online forum</a> Canadarx Mall Fzrlmz Stendra 50mg Erectile Dysfunction https://newfasttadalafil.com/ - Cialis