29 дахь өдрөө гүйж буй Э.Даваажамц Элсэн тасархайд хоножээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц 29 дахь өдрөө гүйж байгаа юм. Тэрбээр 1185 км туулж, өчигдөр орой Элсэн тасархайд хоножээ.

Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км замыг гүйж туулахаар зургадугаар сарын 2-нд замдаа гарсан тэрбээр долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараа Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөж байсан. Гэтэл долдугаар сарын 10 өдөр зохион байгуулагдах цэргийн ёслолын жагсаал цуцлагдсан юм. Иймд тэрбээр долдугаар сарын 04-ны өдөр гүйлтээ Сүхбаатарын талбайд дуусгахаа больж цааш үргэлжлүүлэн Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэл гүйхээр болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tehmyq

buy generic atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg online</a> buy generic lipitor 10mg