Увс аймгийн Тариалан суманд том оврын автомашин осолдсоны улмаас жолооч нь амиа алдсан хэрэг өнгөрөгч долдугаар сарын 5-ны 00.10 цагт гарчээ.
Өнгөрөгч долоо хоногт улсын хэмжээнд ослын улмаас долоон хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон тухай тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх