Дэлхийн анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу дархан цаазтай газраар АНУ-ын Yellowstone-ийг нэрлэдэг. Уг цэцэрлэгт хүрээлэнг 1870 онд бүртгэж байжээ.
Тэгвэл Монгол улсад дэлхийн хамгийн анхны байгалийн баялаг нөөцтэй үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан гэж үзсэн байна. 1783 онд Чин гүрний дарлалд байсан Монголын засгийн газар Богдхан уулыг дархан цаазтай хэмээн хамгаалсан нь дэлхийн анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэдгийг баталсан явдал гэж тодорхойлжээ.
Нийслэл Улаанбаатар хотын урд зүгт байрладаг сүрлэг уулыг Юнеско-д биологийн баялаг нөөцтэй үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэмээн бүртгэн авсан байдаг бөгөөд орчин үед иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөн авирдаг гол газар болсон юм.
Эх сурвалж: The Guardian – Кейт Тэйлор
Сэтгэгдэл үлдээх