Коронавирусийн халдварын тархалт улам нэмэгдээд байхад шинжилгээний цэг байхгүй, иргэд хаана хандаж шинжилгээ өгөхөө мэдэхгүй байгаа талаар шүүмжлэл маш их гарсан.
Тэгвэл өнөөдрөөс ХӨСҮТ-ийн хашаанд үнэ төлбөргүй PCR шинжилгээ авч эхэлжээ.
Эрүүл мэндийн даатгал төлдөггүй бол харьяалал харгалзахгүй уг шинжилгээнд очоод хамрагдах боломжтой юм байна. Тиймээс урт дараалал үүсээд байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх