Арвайхээр-Өлзийт чиглэлийн замын ажил хийж буй хятад компаниас 32 зөрчил илэрчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр-Өлзийт сумын чиглэлийн 60км улсын чанартай авто замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа “HKB”ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, байгаль орчин, газрын харилцаа, орчны бохирдлын чиглэлээр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн байна.

Шалгалтаар орчны бохирдол үүсгэсэн, аюултай болон энгийн хог хаягдлыг зориулалтын цэгт хадгалдаггүй, байгалийн баялаг, газар, ашиглах зөвшөөрлийн бичиг баримтын бүрдэл дутуу, ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрсдэлтэй ажлын байранд эрүүл мэнд, амь насны даатгалгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ажлын байрны онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалах хувцас хэрэгсэлгүй, олон салаа зам гаргаж хөрс эвдэх, тоосжилт үүсгэдэг зэрэг 32 зөрчил дутагдал илэрчээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчил дутагдлаа арилгах хугацаатай үүргийг уг компанид өгсөн бөгөөд биелүүлэх эсэхэд хяналт тавьж, эргэж шалгаж, хяналт тавина гэжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Inszxl

purchase atorvastatin pill <a href="https://lipiws.top/">generic lipitor 40mg</a> order lipitor