Хүннүгийн язгууртны булш бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг тогтоов

“Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа” төслийг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж байна. 

Хүннүгийн язгууртны булш, оршуулга бүхий томоохон дурсгалт газар нь  Улаанбаатар хотын нутаг дэвсгэр Бэлхийн амны эхэнд оршдог. Төслийн хүрээнд тус дурсгалыг малтан судалж, онцлог, он цагийн хамаарлыг тогтоон, соёлын өв, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон талт ажлыг хэрэгжүүлэх юм. Төслийн судалгааны ажил 70 хувьтай хэрэгжиж байна. 

 Унгарын хамтарсан судалгааны хүрээнд Н.Сэр-Оджав,  Т.Хорват нарын удирдлага дор язгууртны булшны гурван дагуул булшинд  малтлага, судалгаа хийж,  морины тоног хэрэгсэл, зэр зэвсгийн үлдэгдэл, хүний ясны хэсгүүдийг олж илрүүлжээ. 

Өнөөг хүртэл уг дурсгалын бүтэц, он цаг, соёлын хамаарлыг тогтоох нарийвчилсан археологийн малтлага, судалгааны ажил хийгдээгүй байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Addauv

brand atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">lipitor 10mg oral</a> order atorvastatin 80mg generic