Улсын хэмжээнд 6341 хүнээс коронавируст халдварын шинжилгээг авахад халдварын 1071 тохиолдол батлагджээ. Үүний 319 нь Улаанбаатар хотод, 752 нь хөдө орон нутагт бүртгэгдсэн байна.
Коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 61-ээс 80 насны таван хүн нас барсан бөгөөд үүний дөрөв нь эмэгтэй хүн байсныг ЭМЯ-аас мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг Эрүүл мэндийн яамнаас уриаллаа.
Сэтгэгдэл үлдээх