Сангийн сайд асан С.Баярцогтыг өнөөдөр суллаж байгаа ажээ. Түүнийг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн онд гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцон, 4.8 жилийн хорих ял оноосон байдаг.
Ингэхдээ С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, шийдвэрлэсэн юм.
Тэгвэл түүний өмгөөлөгчийн хэлснээр прокурорын зөвшөөрлөөр суллаж байгаа бол Улсын дээд шүүхийн хоёр шүүгч "С.Баярцогтод оноосон ял үндэслэлгүй байна” хэмээн тусгай санал гаргаснаар түүнд холбогдох хэргийг дахин хэлэлцэж, улмаар прокурорт буцаасан байна.
Сэтгэгдэл үлдээх