Могой, мэлхий үзэгдэх нь газар хөдлөх дохио гэдэг нь батлагдсан шинжлэх ухаан биш

Нийслэлд хүчтэй газар хөдлөлт болох гэж байна гэх яриа иргэдийн дунд гарчээ. Энэ асуудалд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй тайлбар өгчээ.

Тэрбээр  “Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Газар хөдлөлтийн идэвхжилт сүүлийн жилүүдэд буурахгүй байгаа. Он гарсаар нийслэлийн хэмжээнд газар хөдлөлт 661 удаа мэдрэгдсэн.

Газар хөдлөлтийн мэдээллийг амжиж анхааруулах дуут цамхаг  60 орчим бий. Бид дахин 10 цамхгийг байршуулах гэж байна. Газар хөдлөлтийн гамшгийг цаг минут, он, сар, өдрөөр нь урьдчилан хэмжиж гаргах техник хэрэгсэл шинжлэх ухаанд одоогоор гараагүй байгаа. 

Мэрэгч амьтан, могой, мэлхий үзэгдэх нь газар хөдлөх дохио гэдэг нь батлагдсан шинжлэх ухаан биш учир энэ тохиолдолд иргэд тайван байх хэрэгтэй. 

Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэлд итгэж, худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Мэдээж ямар ч улс гүрэн болзошгүй аюул осол, үер, цунами, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлж, байнгын бэлэн байдалд байх ёстой” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Hzemqz

buy atorvastatin 40mg generic <a href="https://lipiws.top/">lipitor 10mg cheap</a> buy atorvastatin 80mg without prescription