Азын дугаар дуудлагаар худалдаж, улсын төсөвт 1.7 тэрбумыг төвлөрүүлжээ

Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу “азын” гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болсон билээ.

Тэгвэл гурван удаагийн дуудлага худалдаагаар 1026 дугаарыг 1.7 тэрбум төгрөгөөр борлуулж Монгол Улсын сан хөмрөгт төвлөрүүлжээ.

Дуудлага худалдааг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Е-Mоngolia цахим хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулж Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн үндэсний хороотой хамтран ажиллаж байна.

Өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авто машины “азын” дугааруудыг Төрийн үйлчилгээ, тэр дундаа хог тээвэрлэх автомашинд тавьж байхаар дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөөрөө хүмүүнлэг, нийгмийн сайн сайхны үйлсэд зарцуулах хүсэлт гарган, холбогдох байгууллагад хандаж байсан аж. 

auction.transdep.mn сайтад хандан, дуудлага худалдаанд оролцох боломжтой бөгөөд Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу үнэ хаялцуулах ажиллагааны ялагчтай байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн дугаарын захиалгыг үндэслэн зөвхөн түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд тухайн дугаарыг олгоно.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Lrauqd

buy lipitor 10mg without prescription <a href="https://lipiws.top/">purchase lipitor generic</a> order lipitor 20mg online