Хилчид албаны нохойн үржлийн газартай болжээ

Хурандаа О.Батгэрэл захирагчтай Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр ангийн хилчид "Монгол дахь герман хоньч нохой сонирхогчдын холбоо"-той хамтран ажиллаж, удам зүйн санд бүртгэлтэй цэвэр үүлдрийн 8 тооны овчарк нохойг хилийн 0312 дугаар салбар дахь албаны нохойн хотхонд байрлуулан, сургалт бэлтгэлийг эхлүүлээд байна.

Дээрх нохойнуудаас "Хэрри" дуудлагатай цэвэр үүлдрийн нэг нохой нь үржлийн албан ёсны эрхтэй тул тус холбооноос "Хилчин" үржлийн газар нээх эрх олгон батламжилж, герман хоньч нохойны удмын санг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо. Цаашид албаны нохойг төрөлжүүлэн бэлтгэх, үүрэг гүйцэтгэх чадварыг нь дээшлүүлэх, хил хамгаалалтад албаны нохой ашиглах боломж нөхцлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллахаас гадна "Монгол дахь герман хоньч нохой сонирхогчдын холбоо"-ноос зохион байгуулах тэмцээн, уралдаанд удмын санд бүртгэлтэй цэвэр үүлдрийн нохойнуудыг оролцуулан, үржлийн эрх авч, "Нэг манаа, нэг нохой" уриаг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Sfjsir

atorvastatin 80mg cheap <a href="https://lipiws.top/">buy lipitor online</a> buy generic lipitor 80mg