Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 24 хоногийн дараа хүү Р.Мөнххүрэлтэйгээ уулзжээ.
Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 24 хоногийн дараа хүү Р.Мөнххүрэлтэйгээ уулзлаа.Өмнөд хилээс хойд хил хүртэл хөндлөн гүйж яваа хилчин бүсгүйн тухай та сонсов уу. Өнөөдөр Т.Рэнцэнбадам бүсгүй Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байна. Эмэгтэй хүнд, эх хүнд баймгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргаж энэ урт замыг туулж яваа түүнд сэтгэлийн дэм өгөхөөр гэр бүлийнхэн нь зорин очиж уулзсан байна. Энэ үеэр эрдэнэ шиг хүний ганц хүү Р.Мөнххүрэл нь 24 хоногийн өмнө уртын аянд мордсон ижийтэйгээ ирж уулзсан байна. Хэсэг хором ч гэлээ ээжийнхээ халуун гараас атгаад гүйх хүүд хэзээ ч мартагдахгүй нандин агшинг бүтээсэн биз ээ. Ээжийнх нь хүрэх газар хол учир хүүгээ үнэрлээд зорилгоо биелүүлэхээр гүйлтээ үргэлжлүүлэн цааш явлаа. Эх орны өмнө тангараг өргөсөн хилчин бүхэн ард чинь байгааг санаж, хичээгээрэй хилчин бүсгүй минь. #ЭХОРНЫТӨЛӨӨ_ЭВНЭГДЛИЙНТӨЛӨӨ_ЗҮГЭЭРЛГҮЙ
Posted by Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба on Tuesday, August 24, 2021
Тэрбээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер тэрбээр өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын холын зайд гүйхээр наймдугаар сарын 01-ний өдөр замдаа гарсан билээ.
Эмэгтэй хүнд, эх хүнд баймгүй эр зориг, тэсвэр тэвчээрийг гаргаж энэ урт замыг туулж яваа түүнд сэтгэлийн дэм өгөхөөр гэр бүлийнхэн нь зорин очиж уулзсан байна. Энэ үеэр хүү нь ээжтэйгээ уулзаж, хамт гүйжээ.
Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өнөөдөр Төв аймгийн нутгаар дайран өнгөрч байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх