Ажлын байр дэмжих зээлд 1,8 их наяд төгрөг олгожээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэлэхдээ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Сангийн яамнаас мэдээлэл ирүүлсэн.

Наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар ажлын байр дэмжих зээлд 1,8 их наяд төгрөгийн зээлийг 23936 зээлдэгчид олгоод байна. Төв банкны репо санхүүжилтээр олгосон 660 тэрбум төгрөгийг 2905 зээлдэгчид, орон сууцны ипотекийн зээлд 656,2 тэрбум төгрөгийг 8750 зээлдэгчид олгосон.

Түүнчлэн хөдөө, аж ахуйг дэмжих зээлд 321 тэрбум төгрөгийг 20036 зээлдэгчид олгоод байна. Өнөөдрийн байдлаар 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд 240 мянган ажлын байрыг хадгалсан” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qbmwbp

buy lipitor paypal <a href="https://lipiws.top/">order generic lipitor 20mg</a> lipitor price