Дрифт хийсэн жолооч нарын автомашиныг журамлажээ

Согтуурсан үедээ жолоо барьж, шөнийн цагаар дрифт хийсэн жолооч нарт цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцжээ. Тодруулбал, энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан 15 жолоочийн бичиг баримт, автомашиныг нь хураажээ.

Дээрх жолооч нарын хувьд техникийн үзлэг оношилгоонд ороогүй, зориулалтын бус яндантай, дрифт хийдэг зэрэг зөрчил гаргасан байна. Иймд журамласан 15 тээврийн хэрэгслийг Автотээврийн үндэсний төвийн оношилгоонд хамруулж, зориулалтын бус янданг хураажээ.

Мөн зөрчил гаргасан жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд шөнийн цагаар стандарт бус яндантай тээврийн хэрэгслээр дуу чимээ гаргаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 102 тусгай дугаарт холбогдохыг зөвлөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Glewbp

buy lipitor 80mg online <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg pills</a> lipitor 10mg brand