Эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Э.Содномпилжээ 245 кг өргөж, паралимпийн рекордыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртлээ. Тэрээр дөрөв дэх оролдлогоороо 248 кг захиалсан ч өргөж чадалгүй алдлаа.
Э.СОДНОМПИЛЖЭЭ ПАРАЛИМПИЙН РЕКОРДЫГ ДАХИН ШИНЭЧИЛЛЭЭ
Эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг өргөж, паралимпийн рекордыг шинэчлэн тогтоогоод байсан бол хоёр дахь оролдлогоороо 245 кг өргөж, өөрийн тогтоосон рекордоо дахин шинэчиллээ. Тэрээр гурав дахь захиалгаа 248 кг-аар өгсөн бөгөөд хэрэв өргөж чадвал өөрийн эзэмшиж буй рекордыг эвдэх юм.
Э.СОДНОМПИЛЖЭЭ ПАРАЛИМПИЙН РЕКОРД ТОГТООЛОО
Токио-2020 паралимпийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээнүүд өнөөдөр/2021.08.30/ үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд өрсөлдөж буй МУГТ Э.Содномпилжээ 241 кг өргөж, паралимпийн рекордыг шинэчлэн тогтоон, тэргүүлж эхэллээ. Ингэснээр паралимпийн шинэ рекордыг Монгол хүн тогтоолоо. Түүний хоёр дахь захиалга 245 кг юм.
Э.Содномпилжээ 2016 онд 210 кг өргөж, Риогийн паралимпээс хүрэл медаль хүртэж байсан билээ. Үүнээс гадна тэрбээр 2017 оны пара хүндийн өргөлтийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 2019 оны дэлхийн аваргаар 247 кг өргөж, шинэ дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлж байв. Мөн 2018 оны Азийн пара наадмаас алтан медаль хүртсэн амжилттай юм.
Сэтгэгдэл үлдээх