Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийн компаниуд ажил ихтэй байна. Бид дараах дөрвөн компанитай холбогдож, нөхцөл байдлыг тодруулсан юм.
УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэх, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг доголдолгүй явуулах, ажилтнуудын цэвэр орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ариутгал хийдэг билээ.
- "Улаанбаатар Ариутгал" ХХК: Ойрын өдрүүдэд ачаалал ихтэй байна. Цэцэрлэг сургууль мөн гэрээт байгууллагуудын захиалга их орж ирлээ.
- "Баатарван Жаргалант" ХХК: Манайх гайгүй байна. Сүүлийн хэдэн өдөр хувийн цэцэрлэгүүд дуудлага өгсөн.
- "Мөнх Ариусгал" ХХК: Хичээл сургууль эхэлнэ гээд ариутгал, шавж устгалын дуудлага их ирсэн. Өнөөдрөөс л ачаалал буурч, үйл ажиллагаа жигдэрч байна.
“Covid-19”-ийн тархалт дэгдэлтээс сэргийлж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэр болон ажлын өрөө оффистоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх тухай мэдээллийг хүргэж байна.
- Өрөөний агаарыг халдваргүйжүүлэх:
-
- Өрөөндөө 10-15 минутын турш 2-3 удаа цэвэр агаар оруулах. Ингэхдээ салхины шууд урсгалд бага насны хүүхдийг байлгахгүй байх нь зохимжтой.
- Өрөө тасалгаанд салхивч байдаггүй бол өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
- Өдөр тутмын цэвэрлэгээнд 0.06 хувийн жавелион, 3 хувийн устөрөгчийн хэт ислийн уусмал хийнэ. Дараах уусмалыг хаягжуулж, амыг нь таглан, бага насны хүүхдийн хүрэх өнцгөөс хол байлгах
- Үйлчилгээний байгууллагын ажилчид дараах байдлаар гар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийнэ.
-
- Гараа вирусийн эсрэг савангаар угаах болон гар ариутгах санитол, спиртийн уусмалаар гараа ариутгах
- Хэрэв та халдвар авч болзошгүй өндөр эрсдэлтэй хэсэгт ажиллаж байгаа бол хувийн хамгаалах хувцас болон хэрэглэлийг зааврын дагуу хэрэглэх
- Гар утас болон компьютер хэрэгслийг ариутгах
- Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт халдваргүйжүүлэлт хийх
-
- Өдөрт хоёроос багагүй удаа хаалганд ойр байгаа объектууд, шал, хаалганы бариул, ширээ, сандал зэрэг бүх гадаргууг халдаргүйжүүлж ариутгана.
- Хлор болон бусад хлор агуулсан бодисууд ашиглана.
- Угаалгын өрөөний хана, шалыг 500 гр хлор агуулсан байхаар тооцож, халдваргүйжүүлнэ.
- Бохирдуулагч ихтэй цус, бөөлжис, ялгадас зэргийг бодисын тунг зохих хэмжээнд нэмэгдүүлнэ. Дараа нь гарын ариутгалыг сайтар хийсэн байх ёстой.
- Нийтийн хоолны газрын сав, хэрэгслийг дараах байдлаар ариутгаж хэрэглэнэ.
-
- Өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг сайтар хийхээс гадна хана, шал зэргийг хлор агуулсан уусмалаар арчина.
- Нийтийн бие засах газрыг халдваргүйжүүлэх
-
- Цэвэрлэж, ариутгах давтамжийг ихэсгэж, цэвэрлэгээний алчуур хэрэгслийг ариутгана.
- Гарын угаалтуур болон суултуурыг хлорын өндөр агууламж бүхий бодисоор цэвэрлэнэ.
- Нийтийн тээврийн хэрэгсэл болон хувийн машинийг ариутгах
-
- Ердийн нөхцөлд гараж болон машины агаарыг сэлгэх, дотор суудлын бүрээс болон гар хүрэх бүхнийг ариутгаж хэрэглэнэ.
- Гадна, дотор хэсгийг 250-500 мг/л хлор агуулсан уусмалаар ариутгана.
Сэтгэгдэл үлдээх