Паралимпын хүрэл медалиас атгаад алдсан Г.Болор-Эрдэнийг Туркийн дасгалжуулагч аргаджээ

Токио-2020 Паралимпын наадамд таэквондогийн 61 кг-д Г.Болор-Эрдэнэ тулалдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө Туркийн тамирчин Махмут Боцекетэй тоглосон юм. Эхний үед илт давуу 9:17 харьцаагаар амжилттай явж байсан ч гурван үе тоглоход онооны харьцаа 23:22 болж нэг онооны зөрүүгээр ялагдсан.

  • Нэгдүгээр үед: 9-17
  • Хоёрдугаар үед: 4-2
  • Гуравдугаар үед: 10-3

Тэрбээр ялагдсаныхаа дараа дэвжээн дээрээ тэсэлгүй нулимс унагахад Турк улсын дасгалжуулагч талбай дээр гарч ирээд аргадаж, тайвшруулжээ.

Энэ талаар Г.Болор-Эрдэнэ цахим хуудастаа ийн бичжээ.

“Монголын нийт ард түмнээсээ болон ҮШБ Алдар спорт хороо төр засаг минь намайг уучлаарай. Бид бүхэн Парист дутуугаа заавал гүйцээх болно. Бүх зүйл дээр тусалж дэмжиж миний хажууд байсан таеквондогийн шигшээ багын ах, дүү, найз нөхөд, багш дасгалжуулагч хамт олондоо баярлалаа. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xzqpkf

buy generic lipitor <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg without prescription</a> oral atorvastatin 80mg