YG энтэйртайментын зүгээс BLACKPINK хамтлагийн дуучин Жисү болон хөлбөмбөгийн од Сон Хён Мин нар болзож байна гэсэн цуу яриаг албан ёсоор үгүйсгэлээ.
Аравдугаар сарын 10-нд BLACKPINK хамтлагийн дуучин Жисүг алдарт хөлбөмбөгчинтэй үерхэж байна гэсэн таамаглал ихсэж байгаатай холбогдуулан YG энтэртайментаас албан ёсны мэдэгдэл хийлээ.
Тус мэдэгдэлдээ, BLACKPINK -ийн Жисүг болзсон гэх цуу яриа үнэн биш гэдгийг бид баттай мэдэгдэж байна. Манай агентлаг нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж ирсэн. Гэсэн хэдий ч цуу яриа олон улсад тархсан тул нөхцөл байдлаас шалтгаалан уран бүтээлч хохирол амсах вий гэж бид санаа зовж эхэлсэн тул ташаа мэдээллийг залруулахыг хүсч байна гэжээ.
Жисү, Сон Хён Мин нар болзож эхэлсэн тухай цуурхал анх 2019 оны есдүгээр сард гарсан. Зарим ажиглагчид Жисү Англид Сон Хён Мин хөлбөмбөгчний тоглолтыг үзэхээр очсон бөгөөд хоёр од хоорондоо тохирсон бугуйвч зүүсэн байсан гэжээ. Жисү, Сон Хён Мин хоёр тэр өдөр Францаас Өмнөд Солонгос улс руу ниссэний дараа хосыг холбосон цуурал дахин гарчээ.
Эх сурвалж: SOOMOI
Сэтгэгдэл үлдээх