Барилгачид Сангийн яамны гадна жагсаж байна. Энэ үеэр барилгачдын төлөөлөл байр сууриа илэрхийллээ.
“Барилгачдаас болж барилгын материалын үнэ өсөөгүй. Ковид цар тахлаас болсон. Одоо хил хаалттай, хэд хоног хаагдах нь тодорхойгүй байна. Цаашид барилгын материалын үнэ нэмэгдэнэ. Бид барилгаа барих ямар ч боломжгүй боллоо. Барилгын материалын үнийн өсөлтийн зөрүүг 2022 оны төсөвт тусгаж өгөхийг хүсэж байна. Б.Жавхлан сайдаа үүнийг шийдэхгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 1100 гаруй барилга балгас болж үлдэх нь. Татвар төлөгчдийн мөнгө үүнээс чинь болоод үнэгүйдэх гээд байна. Яагаад хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулахгүй байгаа юм бэ. Б.Жавхлан сайдаа та гарч ирээд уулзаач ээ. Албан тушаалтнуудаа бидэнд рүү битгий явуул. Зөвхөн та өөрөө уулз. Үнийн өсөлт түр зуурынх гэж ямар судалгааны үндсэн дээр хэлсэн юм бэ. Өөрийнхөө үзэл бодол, зөн совингоор үнийн өсөлт түр зуурынх гээд хэлчихсэн юм уу. Үүнийхээ судалгаа, тооцооллыг бидэнд танилцуулаач. Барилгачид үүнээс цааш тэвчихгүй нь. Үүнээс цааш тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ.
Бид одоо олон сая төгрөгийн өрөнд орж, ажилчдаа цалинжуулж чадахгүй болоод байна. Цаашид энэ байдлаараа байгаад байвал барилгын компаниудын 70-80 хувь нь дампуурах нь” хэмээв.
Сэтгэгдэл үлдээх