Өнөөдөр: 2024-03-29

Испан улсын нэгэн барилга дотроо “Уйлах өрөө” гаргажээ

Испанийн нийслэл Мадрид хотод нэгэн барилга өвөрмөц ойлголтыг гаргаж ирсэн нь “уйлах өрөө” юм. Тус улс  иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудыг арилгахын тулд энэхүү өрөөг гаргажээ. Уйлах өрөө эсвэл Ла Ллорериа гэж нэрлэгддэг энэ орон зайд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарахдаа тусламж хүсэх нь зөв гэдгийг зочдод харуулдаг тэмдгүүд байдаг гэж Reuters мэдээллээ.

Ла Ллорерияд “Ороод уйл” эсвэл “Би ч гэсэн санаа зовж байна” гэсэн тэмдэг, тэмдэглэгээнүүд байдаг бөгөөд нэг буланд нь зочид сэтгэл дундуур байгаа бол залгах хүмүүсийн жагсаалт бүхий утаснууд байдаг. Тэр дунд сэтгэл зүйчид байдаг ажээ.

Мадрид хотод амьдардаг Швед оюутан Жон Нелссон: Энэ орон зай бол “сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг төсөөлөх үнэхээр гайхалтай санаа” гэж хэлжээ. Тэрээр Испани болон бусад олон оронд уй гашуу, уйлах илэрхийлэлийг тодорхой гутаан доромжлол хүрээлдэг гэсэн байна.

Испаний засгийн газрын мэдээллээр 2019 онд Испанид 3,671 хүн амиа хорлосон нь байгалийн шалтгаанаар нас баралтын хоёр дахь нийт шалтгаан болжээ. Тус улсын нийт хүн амын 5.8 орчим хувь нь сэтгэлийн зовиуртай байдаг бол өсвөр насны арван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн өвчтэй гэж оношлогддог гэжээ.

Энэ оны аравдугаар сарын 10-нд Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан Испанийн Ерөнхий сайд Педро Санчес 100 сая евро буюу 116 сая долларын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлэх аян зарлалаа. Үүнийг улс орны нүдэнд харагдахуйц, ярих ёстой “нийгмийн эрүүл мэндийн асуудал” гэж нэрлээд Санчес 24 цагийн амиа хорлох тусламжийн утас гэх мэт үйлчилгээг багтаасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эхлүүлэв.

Статистикийн хувьд сэтгэцийн эрүүл мэнд нь Энэтхэгт үхлийн аюултай бус өвчний ачааллын гол шалтгаануудын нэг хэвээр байгаа бөгөөд 2017 онд долоон хүн тутмын нэг нь янз бүрийн түвшний сэтгэцийн эмгэгт өртсөн байна гэж News18 мэдээлсэн.

Гэмт хэргийн бүртгэлийн үндэсний товчооноос (NCRB) мэдээлснээр, 2019 онд тус улсад нийт 1,39,123 амиа хорлолт бүртгэгдсэн байна. Энэ нь 2018 оны мэдээтэй харьцуулахад 3.4 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: FIRSTPOST

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Ryyvpu

atorvastatin 40mg usa <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg without prescription</a> lipitor online order

Anna Nikova
Duyhnu

atorvastatin price <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg</a> order lipitor 80mg generic