Төрийн ордны Их танхимд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт" өнөөдөр болж, уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч У.Хүрэлсүх оролцож буй юм.
Тус чуулга уулзалтад оролцох ёстой УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа хуралд хоцорч ирэв. Үүнийг нь харсан Монгол Улсын Ерөнхийлөгч бухимдан "Хуралд хоцорч ирдэг сайд нар болиоч ээ. Х.Булгантуяа чи бос, босч энэ хүмүүсээс уучлалт гуй" хэмээн зандарч омогдов. Олны нүдэн дээр ийн сайдаа зандарсан Ерөнхийлөгчийг "Попрох гэлээ" хэмээн шүүмжилсэн нэгэн байхад зөв зүйтэй гэж өмөөрөгсөд ч байв.