ОХУ-ын тав дахь удаагийн ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн сонгууль энэ сарын 15-17-ны хооронд үргэлжлэх юм. Түүнчлэн цахимаар санал хураалт явуулахаас гадна, Донбасс, Шинэ Оросын оршин суугчид анх удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байна.
Тус улсад цахимаар санал авах механизмыг ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа ашиглаж байгаа ба 29 бүс нутагт явуулна. Цахим санал хураалтад оролцох баримт бичгийг нэгдүгээр сарын 29-нд хүлээн авч эхэлж, гуравдугаар сарын 11-нд дуусжээ. СЕХ-ны дарга Элла Памфиловагийн мэдээлснээр, 4 сая 787 мянга орчим сонгогч сонгуульд цахимаар оролцох хүсэлт илгээжээ. Цахим санал хураалтын дүнг хоёр үе шаттайгаар гаргана.
Энэ удаагийн сонгуульд дөрвөн хүн нэр дэвшиж. Леонид Слуцкий, Николай Харитонов, Владислав Даванков нар оролцож байна. Сонгуультай холбоотойгоор олон улсын судлаачид ялагч нь тодорхой гэж дүгнэжээ.
У.Цогжавхлан